Хэрхэн нэгдэх вэ?
ASP-д нэгдэх элсэлт нь нэлээд нээлттэй байдаг - бид суралцах тэмүүлэлтэй, хүсэл эрмэлзэлээ харуулж буй ихэнх хүмүүсийг хүлээн авдаг. Мөн элсэлт маань таны өмнөх ур чадвар, туршлага дээр суурилдаггүй.
Монгол инженерүүдийн ур чадвар болон оюун билиг дээр тулгуурлан Монгол улсыг сансарт гарцтай орон болгох зоримог алсын хараан дор нэгдэн ажиллаж байна.



APOGEE САНСРЫН ХӨТӨЛБӨР
Apogee сансрын хөтөлбөрийн үндсэн зорилго нь 8 төрлийн тийрэлтэт цойлуурын системийг зохион бүтээж, туршилт хийн өндрийн амжилтаа тасралтгүй ахиулах байдлаар сансрын хил хязгаар болох Карманы шугамд хүрэх явдал билээ. Ингэснээр ирээдүйд Монгол улсын нутаг дэвсгэрээс сансрын хил хязгаарт хүрэн, шинжлэх ухааны даалгавруудыг хэрэгжүүлэх үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой. Энэхүү хөтөлбөр нь Монголын Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбооны харьяа, ашгийн бус шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр юм.
Яагаад сансар вэ?
Өнөө үед сансарт гарцтай дэлхий их гүрнүүдээс (АНУ, ОХУ, ЯПОН, ХЯТАД, ЭНЭТХЭГ, ЕВРОПЫН ХОЛБОО) гадна дэлхийг хамарсан оюутнуудын болон сонирхогчдын сансрын уралдаан болж байна. Тэд сансарт гарах чадалтай их чадлын пуужингууд, тэдгээрийн хөөргөлтийн системүүдийг бүтээж туршин амжилтуудаа улам ихээр ахиулсаар байна. Одоогийн байдлаар дэлхийн эргэн тойронд нийт 70 орчим ийм төрлийн сансрын хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Бидний алсын хараа
Apogee сансрын хөтөлбөрийн алсын хараа бол эх орноо төлөөлөн сансрын шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, Монголын залуу үеийг энэ салбарт татан оролцуулах, хөгжүүлэх явдал юм. Бид зөвхөн үндсэн багийн инженерүүдээр хязгаарлагдахгүй, байгалийн шинжлэх ухааныг сонирхож буй, эсвэл энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуусыг сайн дурын үндсэн дээр хамруулан ажиллах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр дараагийн үеийн залуус өмнөх туршлага дээрээ тулгуурлан технологио улам хөгжүүлж, Монголын сансар судлалын салбарыг дараагийн түвшинд хүргэх боломжийг олгох юм.
ASP-д нэгдэх элсэлт нь нэлээд нээлттэй байдаг - бид суралцах тэмүүлэлтэй, хүсэл эрмэлзэлээ харуулж буй ихэнх хүмүүсийг хүлээн авдаг. Мөн элсэлт маань таны өмнөх ур чадвар, туршлага дээр суурилдаггүй.
Бид танд практик төслөөр дамжуулан техникийн ур чадвараа сайжруулж, материал судлал, тийрэлтэт хөдөлгүүрийн систем болон пуужингийн бусад дэд системүүдийн талаар гүнзгий ойлголт, туршлагтай болоход тань туслах болно
Инженерийн чиглэлээр өмнө нь туршлага хуримтлуулсан шаардлагагүй бөгөөд сансрын технологи, ялангуяа пуужин бүтээе гэсэн дундрашгүй хүсэл тэмүүлэлийг таниас бид хүлээж байгаа.