logo-icon

Wonder

Хүмүүний эрхэм чанар болох сониуч занг бэлгэдэн, "K" ангиллын хөдөлгүүр бүхий Wonder пуужин бол бидний хөтөлбөрийн хоёр дахь пуужин билээ.

Танилцуулга

ASP-ийн Wonder төсөл нь K ангиллын их чадлын пуужин бөгөөд үүний бүтээцэд custom хэмжээтэй хөдөлгүүр бүтээхээс гадна карбон-фибер нийлмэл материалыг ашигласнаараа илүү хөнгөн, бүтээмж өндөртэй загвар болсон. Wonder-ийн хөдөлгүүр нь Амонийперхлорит болон хөнгөнцагааны нунтаг агуулсан хатуу түлштэй. Дан шүхэр болон электроникийн хавтан бүхий зөөлөн газардуулах систем, дүрс цуглуулах 2 камерыг өөртөө агуулна. Уг төслөөр дамжуулан их чадлын LEVEL 2-ийн гэрчилгээг гүйцэтгэл дээрээ тулгуурлан авсан. Wonder пуужин нь 2024 оны 11 дугаар сарын 11-ны өдөр 3200 метр өндөрт хөөрч тухайн өдөр Монголын өндрийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

nyx

Үзүүлэлт

Дээд цэг

3200 м

Дээд цэг
gridlight

Дээд хурд

345 м/c

Дээд хурд
gridlight

Импульс

2200 н*с

Импульс
gridlight

Хөдөлгүүр

K-ангилал

Хөдөлгүүр
gridlight
nyx

Урт

1.2 метр

Диаметр

80мм

Масс

5.5 кг

Түлш

KNSB

Материал

Carbon fiber

Авионик систем

Apogee quantum

Дэд системүүд

structure

Бүтээц

Бүтээцийн баг нь пуужингийн их биеийг загварчилж, Carbon fiber нийлмэл материалаар бүтээх, сэрвээ, урд хошуу, хөдөлгүүр тогтоох цагираг, холбогч хоолой зэргийн эзэлхүүний зохистой харьцааг тооцоолон загварчилж, пуужинг нисэх үеийн агаарын эсэргүүцэл хамгийн бага байх загварын дагуу бүтээсэн. Ийм төрлийн их биеийн хийцлэл нь механик бат бөх чанар сайтай байхаас гадна хөнгөн байна.

structure

Хөдөлгүүр

Их чадлын K ангиллын хөдөлгүүрийг бүтээхдээ ашиглаж буй түлшний химийн найрлагад харгалзах импульсийг гаргаж чаддаг байхаар загварчилж, хөдөлгүүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөдөлгүүр ажиллаж байх үеийн даралт температурыг тэсвэрлэдэг байхаар бүтээнэ.

structure

Зөөлөн газардуулах систем

Recovery system буюу зөөлөн газардуулах систем нь пуужинд байрлах электроникийн жижиг хавтан, тэсрэх нунтаг, цахилгаан асаагч, шүхэр болон галд тэсвэртэй хучлаг зэргээс бүрдэнэ. Даралтын мэдрэгчээр пуужинг өндөрт гарсан үед автоматаар шүхэр задалж пуужин зөөлөн газардана.

structure

Түлш

Калийн-Нитрат болон Сорбитол суурьтай химийн хатуу түлшийг ашиглан 60мм-ийн диаметр бүхий хөдөлгүүрээр тодорхой импульс үзүүлэн 3200 орчим метр өндөрт гарах чадалтай түлшийг бүтээх бүхий л үйл явцыг хамарна.

structure

Статик тест

Хөдөлгүүрийн статик тест хийх нь хөдөлгүүрийг компьютер загварчлалын дагуу найдвартай ажиллаж байгааг дан ганц хэмжихгүй бөгөөд тестний хөдөлгүүрийн хүч хэмжих төхөөрөмжөөр хөдөлгүүрийн шатах үеийн нийт импульсийг хэмжин авч онолын тооцоололтой харьцуулж болох өгөгдлийг цуглуулах зорилготой

structure

Авионик – камер

Пуужингийн хөөрөх үеийн дүрсийг цуглуулах зорилготой масс болон овор хэмжээ багатай камерийг суурьлуулж өгсөн.

Галлерей

Өмнө

Wonder

Дараа

Wonder

Calling for engineers

Engineer the future of Mongolian space gateway with us

We're designing and constructing a solid-fueled rocket capable of reaching the Kármán Line—100km above Earth. Join a team of exceptional engineers pushing the boundaries of aerospace technology.

horizon