Spaceport MongolZ
Монголын анхны их чадлын пуужингийн инженерийн тэмцээн
Хамтрагч байгууллагууд

Mongolian Rocketry Association

The MongolZ

Gej Yu Ve?
Тэмцээний дүрмээс
Тэмцээнд ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн багууд оролцоно. Баг нь хамгийн ихдээ 15 гишүүнтэй байх бөгөөд нэг багийн ахлагч заавал томилогдсон байна.
Багууд өөрсдөө зохион бүтээж, угсарсан пуужин хөөргөх ёстой. Пуужингийн жин хамгийн багадаа 2 кг байх ба 10,000 метр хүртэл өндөрт хүрэх зорилготой байна.
Тэмцээн 2 үндсэн үе шаттай явагдана: Хөгжүүлэлтийн үе – техникийн тайлан, загварын хэлэлцүүлэг. Хөөргөлтийн үе – пуужин хөөргөж гүйцэтгэлийг үнэлэх.
Тэмцээний нийт оноо 1000 байна. 450 оноо – хөгжүүлэлт, дизайн, бэлэн байдлын шалгалтаас 550 оноо – пуужингийн хөөргөлт болон нислэгийн гүйцэтгэлээс.
Бүх пуужин аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах ёстой. Үүнд шүхрийн буултын систем, зөвшөөрөгдсөн түлш, хөөргөлтийн дүрмийг мөрдөх зэрэг орно. Дүрэм зөрчсөн багт торгууль эсвэл тэмцээнээс хасах шийдвэр гаргаж болно.
Үргэлжлэх хугацаа
2026.03.22
Тэмцээний бүртгэл эхлэх хугацаа
2026.03.29
Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа
2026.04.04
Чиглүүлэх сургалт
2026.04.19
Урьдчилсан загварын хэлэлцүүлэг
2026.05.10
Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг
2026.06.26
Хөөрөлтөт бэлэн байдлын шалгалт
2026.06.28
Тэмцээн болон шагнал гардуулах ёслол
Тэмцээний мэдээлэл
Тэмцээний үндсэн мэдээлэл болон зорилт
Тэмцээний дүрэм
Дэлгэрэнгүй дүрэм, шаардлага болон үйл явц
Техникийн бичиг баримтын загвар
Техникийн бичиг баримтын загвар, зааварчилгаа